
“Артизан Рөүст” ХХК нь Монголын кофены соёлыг шинэ түвшинд хүргэх зорилготой компани. Орчин үеийн бүрэн автомат, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, кофе хуурах, савлах гээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл хийж гүйцэтгэх чадамж бүхий үйлдвэртэй. Бид зөвхөн кофе хуурахаар хязгаарлагдахгүй бөгөөд түүхий эдийн хүлээн авалтаас эхлээд хуурах, бутлах, савлах, шошголох, багцлах, стандартчилсан эцсийн бүтээгдэхүүн боловсруулах хүртэл бүх шат дамжлагыг өөрийн үйлдвэртээ бүрэн автоматжуулсан технологиор гүйцэтгэдэг.
Манай үйлдвэр Герман, Итали, БНХАУ-ын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Probat(хууралт), Mahlkönig (бутлагч) савлагч гэх мэт автомат тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон бөгөөд өдөрт 850–1200 кг ногоон үр боловсруулах, 9,000–10,000 кг бүтээгдэхүүн савлах хүчин чадалтай. Бид кофены гарал үүсэл, чанараараа дэлхийд тэргүүлэгч Бразил, Этиоп, Колумби, Кени, Индонез зэрэг улсуудаас чанарын баталгаатай, тогтвортой фермерүүдийн ногоон үрийг тариалангаас шууд худалдан авдаг. Тогтвортой нийлүүлэлт хийхийн тулд 40–50 тонн түүхий эдийн тогтмол нөөцтэй ажилладаг. Хадгалалт, тээвэрлэлтийн бүх стандартыг бүрэн баримтлан ажилладаг тул бүтээгдэхүүн бүр хэрэглэгчдийн гарт хамгийн шинэхэн, онцгой амтаараа хүрдэг. “Артизан Рөүст” ХХК нь Маза брэндээрээ дамжуулан хэрэглэгчдэд шинэхэн хуурсан, чанарын хатуу стандарттай, амт үнэрийн тэнцвэрийг бүрэн хадгалсан, мэргэжлийн түвшний кофег Монголын өнцөг булан бүрд хүргэхийг зорьж байгаа билээ.
Бидний үйлдвэрийн үнэт зүйл бол:
Технологийн инновац
Чанарын өндөр стандарт
Үйлдвэрлэлийн бүрэн хяналттай процесс
Монголдоо хуурч боловсруулсан бүтээгдэхүүн
Тогтвортой түүхий эд ба хариуцлагатай нийлүүлэлт